My earth

Chi Chadna a

Хорин жилийн дараах би

Далай багшийн сургаалиас: Хэрэв та урьд өмнө юу хийж байсанаа мэдье гэвэл өнөөгийн байдлыг хар,ирээдүйд таньд юу тохиолдохыг мэдье гэвэл одоо юу хийх гэж буйгаа бод... Тийм ээ хүн бүр л өөрийн ирээдүйн талаар янз янзаар бодож төсөөлж байдаг. Би ирээдүйд юу бүтээж, яаж амьдрах болоо? би гэдэг хүн өөрийнгөө дэндүү өчүүхэн гэдгээ мэдэрдэг ч амьдрах сайхаан.... бодолд дарагдан гуниглах, хөл газар хүрэхгүй баярлах.... гээд энэ бүгд нийлж байж л амьдрал болдог юм болов уу даа.... Би саяхан л энэ сургуулийн босгыг анх алхаад баярлаж бас учираа олохгүй будилж байсныг бодвол одоо эхний амралт эхлэх гээд тун ч завгүй явна. Ингээд бодохоор бидний хэлж заншснаар цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрч миний амьдралын нэгээхэн хэсэг ч хөвөрсөөр л......... Энд нэг хөгжилтэй зүйлийн тухай өгүүлье. Мэргэ таамгийн тухайд сэдэвт: - Ийсүүс Христос гарч ирэхээс бүүр өмнө ч хүмүүс мэргэч бөө нарт итгэх итгэл нь суларчихсан юм билээ. Ясаар юм уу, чулуугаар заяа төөрөг мэргэлэх гэх мэт ирээдүйд юу болохыг хэлэхийг оролдсон олон “саваагүй” арга одоо ч байсаар байгаа билээ. Тайлагдашгүй бүхний өмнө хүн хүчин мөхөсдөөд ирэхээрээ ингэж будилж эхэлдэг тухай бичсэн байсан юм. Үүний нэгэн адил “Хорин жилийн дараа гэхэд би ямар хүн болсон байх бол?” гэсэн бодол сонирхолыг минь их татаж байна. Ийнхүү өөрийнхөө төсөөлөлийг маруухан ч гэсэн цаасан дээр буулгахыг хичээе. Толгойд минь олон л юм бодогдож байна. 20жилийн дараа миний хувьл амьдрал жинхэнэ унтгаараа эхлэх нас. Магадгүй би нэг байгууллагад жирийн ажилчин эсвэл чадварлаг бизнесмен болсон байхыг хэн ч үгүйсгэхгүй биз ээ. Би хүн ирээдүйгээ өөрөө бүтээдэг гэдэгт итэгдэг. Энэ нь зорилготой байж түүнийгээ биелүүэхийн төлөө тууштай тэмцэхээс эхлэх болов уу. Эндээс бидний сайн сайхан амьдралын эх үндэс тавагдана. Тэрнээс биш өнөөдрийнх шиг хатуу нийгэмд хувь тавиландаа найдаж, өдөр хоногыг аргацаан үр бүтээлгүй өнгөрөөх нь амьдралаа сүйрүүлсэнтэй адил. Эцэст нь та харамсаад ч нэмэргүй шүү дээ? Ямар цаг хугацааг ухрааж болох биш. Энэ зөвхөн миний л бодол юм шүү. Үүнтэй санал нийлэх үгүй нь уншигч таны хэрэг. Би маш их зүйл мөрөөддөг л дөө. Ер нь их зүйл мөрөөдөх тусмаа л сайн гэж боддог. Учир нь хүн өөрийн мөрөөдлийн ертөнцийг бий болгож тэндээс эрч хүч, сайн сайхан зүйлийг олж авч байдаг, мөрөөдөл гэдэг нь өөрөө их ариун нандин гэгээлэг зүйл юм. Миний мөрөөдлийн нэгээхэн хэсэг бол чадварлаг бизнесмен болохын зэрэгцээ, надуур дотуур их аялж, өөрийн үзэж хараагүй олон зүйлийг таньж мэдэхийг хүсдэг. Миний хүсэл биелэнэ гэдэгт би үргэлж итгэдэг. Монголчууд бид “санаж явбал бүтнэ” гэдэг шүү дээ энэ үг оргүй хоосон болоод эртнээс манай өвөг дээдэс сургаагүй болов уу. Энэ бүхнийг биелүүлэхийн төлөө би тууштай хөдөлмөрлөх болно оо. Эцэст нь та өөрөө л хичээх юм бол болохгүй бүтэхгүй юм гэж хэзээ ч байдаггүй юм шүү.

1 сэтгэгдэл:

null
Алимаа (зочин)

үнэхээр гое юмаа

Сэтгэгдэл үлдээх



(нийтэд харагдахгүй)

(оруулах албагүй)
(HTML синтакс зөвшөөрөгдөөгүй)


(Зурган дээрх тоог оруулна уу)