uneheer sonirholtoi ooroo ooriinhoo zang meedeed av , yaaag unen bna lee
2011 оны 01-р сарын 25 Нийтэлсэн B&PZarim humuus ooroo ooriinhoo zang/dutagdaltai talaa/ medku bj busdad
shaardlaga tavidag, tgd ch ooroo ooriigoo meddeg gj boddog bolovch yg
unen heregtei sn meddeggui tiimees busadtai hariltsahdaa ooriinhoo
davuu bolon sul taliig meddeg bh hrgtei ingeed ooriinhoo yg ymar hun
bolohiig medetsgeey. Дэлгэрэнгүй»
0 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 285
ӨГҮҮЛЛЭГИЙН ХЭСГЭЭС...........
2010 оны 03-р сарын 30 Нийтэлсэн B&P2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 212
Хорин жилийн дараах би
2008 оны 12-р сарын 11 Нийтэлсэн B&PДалай багшийн сургаалиас: Хэрэв та урьд өмнө юу хийж байсанаа мэдье гэвэл өнөөгийн байдлыг хар,ирээдүйд таньд юу тохиолдохыг мэдье гэвэл одоо юу хийх гэж буйгаа бод... Тийм ээ хүн бүр л өөрийн ирээдүйн талаар янз янзаар бодож төсөөлж байдаг.
Би ирээдүйд юу бүтээж, яаж амьдрах болоо? би гэдэг хүн өөрийнгөө дэндүү өчүүхэн гэдгээ мэдэрдэг ч амьдрах сайхаан.... бодолд дарагдан гуниглах, хөл газар хүрэхгүй баярлах.... гээд энэ бүгд нийлж байж л амьдрал болдог юм болов уу даа.... Би саяхан л энэ сургуулийн босгыг анх алхаад баярлаж бас учираа олохгүй будилж байсныг бодвол одоо эхний амралт эхлэх гээд тун ч завгүй явна. Ингээд бодохоор бидний хэлж заншснаар цаг хугацаа нүд ирмэхийн зуур өнгөрч миний амьдралын нэгээхэн хэсэг ч хөвөрсөөр л.........
Энд нэг хөгжилтэй зүйлийн тухай өгүүлье. Мэргэ таамгийн тухайд сэдэвт: - Ийсүүс Христос гарч ирэхээс бүүр өмнө ч хүмүүс мэргэч бөө нарт итгэх итгэл нь суларчихсан юм билээ. Ясаар юм уу, чулуугаар заяа төөрөг мэргэлэх гэх мэт ирээдүйд юу болохыг хэлэхийг оролдсон олон “саваагүй” арга одоо ч байсаар байгаа билээ. Тайлагдашгүй бүхний өмнө хүн хүчин мөхөсдөөд ирэхээрээ ингэж будилж эхэлдэг тухай бичсэн байсан юм. Үүний нэгэн адил “Хорин жилийн дараа гэхэд би ямар хүн болсон байх бол?” гэсэн бодол сонирхолыг минь их татаж байна. Ийнхүү өөрийнхөө төсөөлөлийг маруухан ч гэсэн цаасан дээр буулгахыг хичээе. Толгойд минь олон л юм бодогдож байна. 20жилийн дараа миний хувьл амьдрал жинхэнэ унтгаараа эхлэх нас. Магадгүй би нэг байгууллагад жирийн ажилчин эсвэл чадварлаг бизнесмен болсон байхыг хэн ч үгүйсгэхгүй биз ээ. Би хүн ирээдүйгээ өөрөө бүтээдэг гэдэгт итэгдэг. Энэ нь зорилготой байж түүнийгээ биелүүэхийн төлөө тууштай тэмцэхээс эхлэх болов уу. Эндээс бидний сайн сайхан амьдралын эх үндэс тавагдана. Тэрнээс биш өнөөдрийнх шиг хатуу нийгэмд хувь тавиландаа найдаж, өдөр хоногыг аргацаан үр бүтээлгүй өнгөрөөх нь амьдралаа сүйрүүлсэнтэй адил. Эцэст нь та харамсаад ч нэмэргүй шүү дээ? Ямар цаг хугацааг ухрааж болох биш. Энэ зөвхөн миний л бодол юм шүү. Үүнтэй санал нийлэх үгүй нь уншигч таны хэрэг.
Би маш их зүйл мөрөөддөг л дөө. Ер нь их зүйл мөрөөдөх тусмаа л сайн гэж боддог. Учир нь хүн өөрийн мөрөөдлийн ертөнцийг бий болгож тэндээс эрч хүч, сайн сайхан зүйлийг олж авч байдаг, мөрөөдөл гэдэг нь өөрөө их ариун нандин гэгээлэг зүйл юм. Миний мөрөөдлийн нэгээхэн хэсэг бол чадварлаг бизнесмен болохын зэрэгцээ, надуур дотуур их аялж, өөрийн үзэж хараагүй олон зүйлийг таньж мэдэхийг хүсдэг. Миний хүсэл биелэнэ гэдэгт би үргэлж итгэдэг. Монголчууд бид “санаж явбал бүтнэ” гэдэг шүү дээ энэ үг оргүй хоосон болоод эртнээс манай өвөг дээдэс сургаагүй болов уу. Энэ бүхнийг биелүүлэхийн төлөө би тууштай хөдөлмөрлөх болно оо.
Эцэст нь та өөрөө л хичээх юм бол болохгүй бүтэхгүй юм гэж хэзээ ч байдаггүй юм шүү.
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 245
Бидний бахархал
2008 оны 12-р сарын 11 Нийтэлсэн B&PБидний бахархал
Аливаа туурга тусгаар улс гүрэн бүрд үндэсний бахархал гэж байдаг. Тэгвэл эрт дээр үеэс эдүгээг хүртэл нүүдлийн соёл иргэншлээр замнаж , хүн төрлөхтний түүхэнд шинэ содон хуудсыг нээн хөтлүүлсэн монгол угсаатны хувьд тэр бахархал нь юу билээ? Улиран одох түүхийн ээдрээт тавцанд “Монгол улс” мандан бадрах, бууран доройтохын жам хуулийг даган, адармаа бартаатай зам харгуйг туулж явсаар XXI зуунтай золгох урт удаан хугацааны туршид “Монгол” хэмээх нэгэн нэрийг ертөнцийн чихнээ дуурсгах сүр сүлд, бэлгэ тэмдэг нь эзэн богд Чингис хааны суу алдар байлаа. Үүний дээр баттайяа нэмж “Монгол-Чингис” хэмээх нэрийн хуудастай хамсуулан дурдвал зохих зүйл нь монгол үндэстний маань бичиг соёлын нэгэн оргил, хэдэн зуун жилийн түүхийн улаач болсон оюуны гайхамшигт өв монгол бичиг юм.
Монгол бичгийн эх үүсвэрийн талаар олон эрдэмтэд янз бүрийн үзэл санал дэвшүүлсээр ирсэн боловч нэгдмэл ойлголтод хараахан хүрээгүй байна. Өрнөдийн монгол судлаачдын дунд “Юань улсын судар”, “Мэргэн гэгээний Алтан товч” дахь Тататунгагийн домгоор иш үндэс хийж 13-р зуунд Уйгураас монгол бичгийг зээлдэн авсан хэмээн тайлбарлах чиг хандлага нэгэн үе зонхилж байв. Уг мэдээг монгол бичгийн гарал үүсэлтэй холбон тайлбарлах бус Чингис хааны зарлигаар төрийн албан ёсны бичиг болгосон түүхэн үйл явдлын гэрч баримт гэж үзэх нь үнэнд илүү дөхнө. Тийм ч учираас 2004 онд “Чингис хааны төрийн бичгийн 800 жилийн ойг тэмдглэх тухай” монгол улсийн ерөнхийлөгчийн зарлиг гарсан билээ.
Аливаа соёлт угсаатан үсэг бичгийн шинэ тогтолцоо бүрийг бий болгохдоо тухайн цаг үеийнхээ ярианы хэлэнд шүтэн дулдуйдаж, түүгээр тулгуур үндэс хийдэг жамтай. Үүний нэгэн адил, монгол бичиг анх үүссэн цаг үеийнхээ амьд хэл аялгууг шууд тусган тэмдэглэсэн нь тодорхой юм. Гэтэл XIII зуунаас уламжлан үлдсэн монгол бичгийн дурсгалын хэл нь нэгэн цаг үед хамаатах дарвөлжин үсэг болон хятад, араб, перс үсгээр тэмдэглэсэн дундад үеийн монгол хэлний баримт хэрэглэгдэхүүнээс ихээхэн зөрөөтэй, түүнээс хол өмнөх онцлог шинжийг илтгэж байна. Хэлний хувьсгал өөрчлөлт гэдэг тийм богинохон буюу хэдэн арван жилийн дотор явагддаггүй, харьцангуй урт удаан хугацаа шаарддаг түүхэн үзэгдэл болохыг хэл шинжлэлтэн нар нэгэнтээ тодорхойлжээ.
Нөгөө талаас монголчууд бидэндий зайлшгүй мэдэж байх ёстой зүйл бол Чингис хааны өлгий нутаг Ар Монгол буюу НҮБ-ын бүрэн эрхт гишүүн одоогийн ардчилсан Монголыг зорих гадаадын зочин, жуулчдын хамгийн түрүүнд очиж үзэхийг хүсдэг газар бол Монголын эзэнт гүрний нийслэл байсан Хар Хором (Дундад эртний монгол Кара Корум) хот буюу одоогийн Хархорин юм.
Монголчууд бидэнд бахархах зүйл байхгүй юм шиг харагдах боловч үнэндээ хамгийн их бахархах зүйлтэй хүмүүс чинь бид юм шүү дээ. Тийм ч юм болохгүй байна, ийм ч юм болохгүй байна гэж гомдолж байхаар өөрсдөө сайхныг нь олж харахыг хичээх хэрэг байна ш дээ. Тэгэхээр одооноос эхэлж муу муухайг нь биш сайхныг нь харахыг хичээцгээе? BA08D029 3-3
9 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 1008
Turshaad uz
2008 оны 11-р сарын 28 Нийтэлсэн B&P1. Us archilgaa
Usee ugaasnii daraa nimbegnii shuuseer ugaaval eruul gaihaltai ungutei bolno. Nimbegnii shuus ni usnii davhragiin uug tegshilhed nuluuldug buguud hag arilgahad tustai gene shuu. Ingehed 1l usand 1 nimbegnii shuus herglegdene
2. undugnii shariig urgamaliin tostoi holij usendee turheed 30 min-n daraa ugaagaarai. Ene ni salaalsan bolon huurai usend nen tohiromjtoi
3. Goyol chimeglel tseverleh
-Gerleltiin bugj tsag hugatsaanii yvtsad harlaval untahiin umnu oroi ni elsen chihertei usand hiij honuulaarai. Ugluu ni uruuliin budagaar archij zulgene.
Mungun zuultiig tums chanasan usand dureed avbal ungu ni sergeed irne.
2 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 434
Манжийн шашинийг өнөөгийн үетэй харьцуулах нь
2008 оны 11-р сарын 25 Нийтэлсэн B&P Энэ бичлэг нь манжийн үеийн шашинийг өнөөгийн үетэй эерэг талаар нь харьцуулан бичсэн эссэ юм. Дэлгэрэнгүй»
1 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 175
bi yagaad essey bichdeggui ve
2008 оны 11-р сарын 04 Нийтэлсэн B&Pbi er ni essey bichihdee muu l daa yagaad ch ym bichih geheer heg l bolj ugdoggui ym. Humuus shig uran tsetsen ugtei sonirholtatam bichih gej oroldohoor tolgoid yu ch orj irdeggui arai chuu gej tolgoigoo gashilgan baij bichiheer ter ni neg l bishee barag essey bichne gej odrriin taliig avdag. Magadgui bi oshoo sain hicheeh heregtei baih l daa. ug ni esse bicheed surchihval nadad ih hereg bolno baih
7 сэтгэгдэлтэй, Hээгдсэн: 418


